• -1° C

  • 2850.02 USD

  • Нийт 12240 байгууллага

center.mn

Бодиз Автомотив ХХК

Манай компани Toyota, Mazda автомашин худалдаа, баталгаат сэлбэг хэрэгсэл, авто засвар болон евро кузов засварын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Бодь Автомотив ХХК нь 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлж Монголын зах зээлд шинэ автомашин болон сэлбэг хэрэгсэлийн худалдаа, авто засвар үйлчилгээг эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа энэ салбарын анхдагч компаниудын нэг юм.
Өдгөө сэлбэг болон дагалдах хэрэгслийн худалдаа, агергат засвар болон евро стандартын кузов засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж өргөжин тэлсээр байна.
2000 оноос Тoyota Motors компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж, зөвхөн Toyota Land Cruiser маркийн автомашин борлуулж байсан бол улмаар 10 гаруй маркын Тoyota маркийн автомашиныг зах зээлд танилцуулан худалдаалж байна.
2001 оноос Тoyota жип төрлийн автомашины техник үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгсэлийн худалдаалж эхлэн, одоогоор 16 гаруй маркын автомашины сэлбэг, дагалдах хэрэгсэлийн худалдаа хийж байна.
2006 онд “Бодь Автомотив” ХХК нь SIXT автомашины түрээсийн франчайзийг нэвтрүүлэн Монгол улсад олон улсын жишигт хүрсэн нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж ажилласан.
2008 оноос Skoda Auto компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж тус компанийг Монголд төлөөлөн ажилласан.
2010 онд компанийн оффис, худалдаа үйлчилгээний төв барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулснаар харилцагч үйлчлүүлэгч нартаа нэг дороос цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн.
2011 оноос Бодь группээс тусгаарлан бие дааж, “Бодиз Автомотив” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
2014 онд Евро Стандартын кузов засварын төвийг нээж ашиглалтанд оруулсан.
2015 онд Mazda Motors албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн.
Утас-011 31 8482