• 12° C

  • 2849.14 USD

  • Нийт 12240 байгууллага

center.mn

Гурван Оюу Эрдэнэ Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

Та жирэмсэн үедээ манай эмнэлэгт хандаж эход харуулснаар:
1. Жирэмсний хугацаа тодорхойлох
2. Ихэр жирэмсэнг оношлох
3. Ургийн хөгжлийн эрт үед хөгжлийн гажиг илрүүлэх, хүзүүний арын зай /NT/, хамрын хянга яс /NB/, ихсийн эзлэхүүнийг /PV/ хэмжих
4. Ургийн өсөлт, хөгжлийг үнэлэх, ургийн хүйс тодорхойлох
5. Ургийн хөгжлийн гажиг илрүүлэх, илэрсэн тохиолдолд цаашдын тавиланг тодорхойлох
6. Ургийн байрлал, биеийн жинг урьдчилан тооцох, ураг орчмын шингэн буюу усны хэмжээ, ихэс, хүйн судас, умайн хүзүүний байдалд үнэлгээ өгөх
7. Ургийн бүтэлт, хүчилтөрөгчийн архаг дутмагшил илрүүлэх, ургийн биофизик үзүүлэлтүүдийг тодорхойлох
8. Хуучин кесар хагалгааны сорвины байдалд үнэлгээ өгөх, кесар хагалгааны хугацааг төлөвлөх
9. Эх, ургийн судасны допплер эхо зэргийг үзүүлэх боломжтой юм.