• 7° C

  • 2849.99 USD

  • Нийт 12240 байгууллага

center.mn

Путонхуа Хятад хэл, математикийн бүрэн дунд сургууль

Хятад хэл–Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Путонхуа” бүрэн дунд сургууль нь “Путонхуа” хятад хэлний сургалтын төв дээр үндэслэгдэн шинээр байгуулагдаж байна. Тус сургалтын төв нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба 7дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн Хятад хэлний дагнасан сургалт явуулдаг, мэргэжлийн хятад багш нартайгаараа онцлог юм. Энэ хугацаанд анхан, дунд, гүнзгий бүх шатны хятад хэл суралцах хүсэлтэй бүх насны маш олон суралцагчдыг амжилттай төгсгөж олны талархлыг хүлээсэн билээ. Мөн “Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтанд бэлтгэх гарын авлага” 3,4,5,6-р түвшний цуврал номуудыг Монгол оюутан сурагчдад зориулан бэлтгэж хэвлэн гаргасан нь олны таашаалд нийцсэн, хятад хэл сурч буй хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн ном, сурах бичиг болж чадсан юм.