• 11° C

  • 2849.03 USD

  • Нийт 12240 байгууллага

center.mn

Сондра нүдний эмнэлэг

Сондра нүдний эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд гурав дахь шатлалын буюу  оношлогоо, эмчилгээ, мэс заслын цогц үйлчилгээг 2016 оноос  эхлэн үзүүлж байгаа бөгөөд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц эмнэлэг төдийгүй  аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд нүдний тусламж  үйлчилгээг үзүүлэн, дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулах зарчмыг баримтлан  ажиллаж байна.

Манай эмнэлэг торлог-шилэнцрийн эмгэгээр дагнан төрөлжсөн ба урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, мэс заслын 90 гаруй үйлчилгээг үзүүлж байна.